Монголын хамгийн шилдэг “топ”-ууд
2012 оны 8 сарын 3
Монголын хамгийн шилдэг “топ”-ууд
Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Гэхдээ хувцасыг амилуулдаг бурхад гэвэл загвар өмсөгчид. Загварын хэв маяг, донж төрхийг илтгэн гоо үзэсгэлэнгийн үлгэрлэл болсон тэдний тайзнаа загвар өмсөх ханш нь янз бүр. Мэдээж хэн чадалтай нь өндрөөр үнэлэгддэг хуультай. Тэгвэл монголын загвар өмсөгчид ямар ханштайг  сонирхоод үзье.

Э.Одгэрэл

“Мөнхийн залуу” топ модель Э.Одгэрэл олон жилийн туршид Монголын зах зээлд тэргүүлсэн, хэрэглэгчдийн найдвартай түнш эсвэл чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагыг сонгодог. Тайзан дээрх ганцхан удаагийн гараа нь 400-500 мянган төгрөг. Жилийн гэрээ нь дунджаар найман сая төгрөг.





Д.Пүрэвсүрэн
Монголын загварын ертөн¬цийн “од”бүсгүйчүүдийн нэг Д.Пүрэвсүрэнгийн үнэлгээ мөн  адил өндөрт тооцогддог. Тайзны нэг удаагийн гараа нь 300-400 мянган төгрөг. Гэхдээ сурталчилгаанд тог¬лох нэг удаагийн хөлс нь тийм ч өндөр биш.  Харин “Мобиком” компанитай хамгийн өндөр цалинтай гэрээг байгуулж чадсан юм. Тус компанийнхан хэрэглэгчдийнхээ гар утасны дэлгэцэн дээр топ моделийн нүцгэн зургуудыг байрлуулахын тулд 30 сая төгрөг төлж байжээ. Мөн загвар өмсөгчдөөс хамгийн олон кинонд дүрээ мөнхөлсөн нь мэдээж Пүүжээ. Жүжигчиний мэргэжилтэй тэрбээр гоо үзэсгэлэн, авьяас чадвар гээд бүхий л талаараа үнэхээр “од” бүсгүй.

Г.Оюунгэрэл

 Азийн хатан хаан Г.Оюунгэрэл. Тэрбээр БНХАУ-д зохиогдсон “Олон улсын аялал жуулчлалын мисс-2007” тэмцээнээс дээрх өргөмжлөлийг хүртсэнээр Монголын загварын ертөнцөд хаалга тогшилгүй орж иржээ. Хамгийн төгс галбиртай бүсгүйчүүдийн нэг гэгддэг Г.Оюунгэрэл нэгэн үе Хятадын дотуур хувцасны алдартай брэндийн нүүр царай болж байв. Тэрбээр уг компанитай 100 мянган еврогийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулж байжээ. Харин тэрбээр Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн урилгаар тус улсад загвар өмсөж, дэлхийн олон орны алдартай топуудыг гайхшируулах аз тохиосон. “Такси Ко” компанийн захирал залууг амьдралынхаа ханиар сонгосон Г.Оюунгэрэл нөхрөөсөө дутахааргүй орлого олдог гэсэн шүү.

Э.Сэлэнгэ

 Дэлхийн заг¬варын тайзнаа Монголын сайхан бүсгүйчүүдийг төлөөлдөг цөөхөн хүний нэг нь Э.Сэлэнгэ. Тэрбээр 2006 онд “Монголын сайхан бүсгүй”-ээр шалгарч, “Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн”-д оролцсоноор дэлхийд алдарших үүд хаалгаа нээсэн юм.
“Эра” төвөөс загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч, мисс бүсгүй Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн хараанд өртсөнөөр тус улсад ажиллаж, амьдрах болсон. Тэрбээр тус улсын загварын тайзан дээр алхаж эхлээд ганцхан жилийн дотор өөрийн ханшаа гурав дахин өсгөсөн чадварлаг бүсгүй. Тэрбээр нөхөрт гарсныхаа дараа сурч боловсорч, мөн тайван амьдрахыг дэлхийн хэмжээний загвар өмсөгч болохоос илүүд үзсэн байна. Мисс бүсгүй одоо АНУ-ын Лос Анжелес хотод олон улсын аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй.

Г.Уранцэцэг

14 настайдаа анх загварын тайзнаа гарч байсан, “Гоёл” наадмын 2007 оны топ модель Г.Уранцэцэг. Багшийнхаа хамт Германд амьдарч байхдаа загвар өмсөгчийн уран чадварт суралцахын зэрэгцээ европын моделиудтай мөр зэрэгцэн алхаж, загварын тайзыг эзэгнэж явжээ. Тэрбээр “Загвар өмсөгч хүн заавал царайлаг байх албагүй” хэмээн ярьдаг. Загварын ертөнцийнхөн “Модель хүнд байх ёстой төгс төгөлдөр галбир гагцхүү Урнаад л байдаг” хэмээн шуугицгаадаг. Тайзнаа нэг удаа гарах үнэлгээ нь 300-450 мянган төгрөг. Бүтээгдэхүүнээ сурталчлуулах хүсэлтэй пүүс, компаниуд түүнд маш олон санал тавьдаг ч тэр бүр хүлээж аваад байдаггүй. Ганцхан “АПУ” компанитай олон жилийн гэрээ байгуулж чадсан тэрбээр хэдэн төгрөгийн цалин авдгаа нууцалдаг юм билээ.

Э.Энхболд

Топ модель Д.Пүрэвсүрэнтэй хослон, “Гоёо” брэндийг сурталчлан олны өмнө гарч ирсэн энэ залуу бол “Эра” төвийн захирал Д.Эрдэнэтуяагийн ганц хүү Э.Энхболд. Монголын загварын ертөн¬цөд танигдаж эхлээд хоёр жил гаруй л болж байгаа тэрбээр. Гэвч аль хэдийнэ Монголын загварын ертөнцийн хамгийн өндөр үнэтэй залуу болжээ. Тэрбээр 2011 онд Солон¬гос улсад зохион байгуулагдсан “Korean model association” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр шалгарсан юм. Э.Энхболдыг дотны нөхөд нь Эндого хэмээн дууддаг. Эндого тайзан дээр нэг удаа ямар хөлсөөр гардгаа ихэд нууцалдаг. Харин реклам сурталчилгааны гэрээг дунджаар 6-7 сая төгрөгөөр байгуулдаг аж.

Д.Энхсүрэн


Гоо үзэсгэлэн, гоолиг галбирынхаа зургийг Азийн бүх оронд “тараасан” энэ бүсгүйг Азийн топ модель Д.Болормаагийн дүү гэдгээр нь хүмүүс андахгүй.
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч бүсгүй англи хэлний орчуулагч мэргэжилтэй.
Тэрбээр дэлхийд алдартай загварын сэтгүүлүүд болох Vogue, Bazaar, Crew, Herworld, Indigo-гийн нүүрэнд заларч, Dior, Burberry зэрэг томоохон брэнд, үнэ, чанараараа дэлхийд танигдсан Piaget цаг, алт, алмаазны компаниудын нүүр царай болсон. Мөн BBQ, Dell, Giordano зэрэг брэндийн рекламд тоглож, Sony Bravia-гийн албан ёсны нүүр царай болж яваа түүнийг монголчууд Сүүгий хэмээн дууддаг. Дэлхийн загварын ертөнцөд түүн шиг олон улсад жинэхэнэ утгаараа танигдаж чадсан монгол загвар өмсөгч байхгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Э.ХУЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ