Паркт Японы соёлын өдөр болно
2012 оны 8 сарын 11
Паркт Японы соёлын өдөр болно
Японы соёлын өдөр өнөөдөр 17.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Тус үйл ажиллагааг Монгол-Японы төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Кендамагийн холбоо, “СТ-Арт” зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа аж. Японы соёлын өдөрлөгийн хүрээнд АХА тэмцээн, хамтлаг дуучдын тоглолт, Косплэй тэмцээн явагдах аж.

Тус өдөрлөгт оролцохыг хүссэн хүмүүс кимоно, юката, косплэй, J style зэрэг стилээр хувцаслан ирж үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. Японы соёлын өдөрлөгийг “Жэй рок” холбоо, “Анимакс”, “Монсаб”, “Animesgate” байгууллага болон сайн дурын зохион байгуулагчид хамтран зохион байгуулж байна.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ