Д.Болд “дуу үйлдвэрлэв” үү
2012 оны 8 сарын 15
Д.Болд “дуу үйлдвэрлэв” үү
Төрийн соёрхолт дуучин Д.Болд энэ намар тун завгүй байх гэнэ. Учир нь тэрбээр ирэх ес, аравдугаар сард хоёр цомог гаргахаар завгүй ажиллаж байгаа аж. Нэг дэх нь “Монгол поп” цомгийн үргэлжлэл  “Монгол поп 2” нэртэй цомог юм. Харин хоёр дахь нь R and B поп урсгалын цомог байхаар төлөвлөжээ.

Нэг дор хоёр цомог гаргахаар зэхэж байгаа түүнийг харахад үнэхээр шаргуу дуучин гэлтэй. Гэтэл зарим нэг нь “Д.Болд дуу төрүүлэх биш  дууг үйлдвэрлэдэг болоо юу даа” хэмээж байгаа сурагтай. Ямартай ч хоёрын хоёр цомгийн ажилд орсон дуучин Д.Болд “Зүрх минь хайраар цохилох юм ” нэртэй шинэ дуугаа олны хүртээл болгож байгаа аж.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ