Монголбанк валютын дуудлага худалдаа хийлээ
2012 оны 8 сарын 24
Монголбанк валютын дуудлага худалдаа хийлээ
Монгол банк  гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 25 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монгол банк ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд арилжаанд оролцсонгүй. Харин 98 сая юань худалдан авах саналыг Монгол банк 215.02 сая төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монгол банк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ