Чанараар тэргүүлэх ХАНЛАБ ХХК
2012 оны 8 сарын 31
Чанараар тэргүүлэх ХАНЛАБ ХХК
Эрдэс баялаг, байгаль орчны химийн шинжилгээ хийх зорилгоор үндэсний хэмжээний мэргэжлийн компани манай улсад байгуулагдсан нь ХАНЛАБ ХХК юм. “Чанарын хурдавчлалаар тэргүүлнэ” хэмээх уриан дор энэ онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус компанийнхан олон улсад нэр хүндтэй дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмжид суурилан лабораторийн шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд, өндөр нарийвчлалтай хийх боломжтой аж. Тиймээс ХАНЛАБ ХХК-ийн хамт олон “Бид Монгол орныхоо эрдэс баялаг, байгаль орчны химийн шинжилгээ, судалгааны чанартай, баталгаатай үр дүнгээр геологи, уул уурхайн компаниуд болон олон нийтийг хангахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна” гэлээ.

Монгол Улсын химийн салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц эрдэм шинжилгээ, судалгааны нэгдсэн төв болох зорилготойгоор ажиллаж байгаа тус компанийнхан эрдсийн түүхий эд, байгаль орчны химийн шинжилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, мөн гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн сонирхолтой нь тэд эрдсийн судалгаа, шинжилгээний ажлыг сонгомол химийн болон багажит шинжилгээний 70 орчим арга, аргачлалаар гүйцэтгэн 40 гаруй элемент, нэгдлийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлдог. Харин шинжилгээний төрөлд нь силикатын шинжилгээ, атом шингээлтийн арга, өнгөт ховор металлын шинжилгээ, үнэт металлын шинжилгээ, нүүрсний шинжилгээ, усны шинжилгээ, байгаль орчны шинжилгээ багтдаг аж. Та бүхэн ХАНЛАБ ХХК-ийнхантай холбоо барихыг хүсвэл 70109968 дугаарын утсаар холбогдож, info@khanlab.mn цахим шуудангаар захидал ирүүлээрэй. Мөн www.khanlab.mn  цахим хуудаст зочилж, тус компанийн талаар мэдээлэл авах боломжтой.   

Б.БОЛОР
Эх сурвалж http://www.info.mn
Чанараар тэргүүлэх ХАНЛАБ ХХК
Чанараар тэргүүлэх ХАНЛАБ ХХК
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ