Уулыг цас, Ганбуушийг нас даржээ
2012 оны 9 сарын 10
Уулыг цас, Ганбуушийг нас даржээ
Мөнхийн залуу Одгэрэл гэдэг шиг гандан бууршгүй Ганбууш саяхан 60 насныхаа төрсөн өдрийг хийж, гал цогтой яваагаа олонд мэдрүүлсэн. Хэдийгээр түүний талаар сайн муу олон мэдээлэл дуулддаг ч хүйсийн цөөнх, бэлгийн чиг хандлагаасаа болж нуугдаж, айж амьдардаг олон хүнд урам зориг өгдөг нь маргашгүй үнэн юм даг. Гэтэл өтөлнө гэдгийг санасангүй явлаа гэдгэрхүү явдал түүнд тохиолджээ.

Үргэлж цоглог нисдэг тэрбээр сүүлийн үед даралт хэлбэлзэх өвчинд нэрвэгдэн Нөхөн сэргээх төв клиникт гайгүй сайн эмчлүүлээд гарсан байна. Угаас уг төвөөр өвдөж зовсон өвгөд хөгшид голдуу үйлчлүүлдэг хойно мань хүн ч тэдний харцыг булааж, нүдийг бүлтийлгэж байгаад гарсан бололтой юм билээ.  Ямартай ч цус харваад таяггүйгээр газар хороохоо больсон өвгөн Ганбуушийг харах гэж хэрэгт дурлаж гүйхийг санаархаад унаж эмчдээ зэмлүүлсэн байхав. Ганбууш ч настангуудтай ихэд эелдэг харьцан үнэтэй чихрээр дайлан уулыг цас, Ганбуушийг нас дайрна л гэдэг болж байна хэмээн тас тас инээсээр эмчилгээгээ дуусгаад гарчээ. Гэхдээ тэр өрөөндөө ганцаараа байсан гэнэ лээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ