Мобикомынхон хэрэглэгчдээ хуурлаа
2012 оны 9 сарын 11
Мобикомынхон хэрэглэгчдээ хуурлаа
“Үүрэн телефоны үндэсний оператор”, “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” гэсэн сүржин уриатай Мобиком компанийн талаарх хачин жигтэй мэдээлэл Facebook даяар хэрэн хэсэж байна. Нэг жилийн өмнө 15 жилийн ойгоо тэмдэглэж, “нэг сая хэрэглэгчийн сэтгэл ханамж” хэмээн рекламдаж байсан тэдний булхай ийн илчлэгдэж байгаа нь хэрэглэгчдээ ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад алдах нэгэн томоохон шалтгаан ч болж мэдэхээр байна.

Асуудал ингэж эхэлсэн. Мобиком компани өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн реклам зар сурталчилгааны шинэ идэвхжүүэлт хийж эхэлсэн. Энэ бол 2500 төгрөгнөөс дээш нэгжийн картаар гар утсаа цэнэглээд ашиглалтад орсон нэг өрөө байр, автомашины хамт хожих боломж байв. Энэ рекламаа өдөр шөнөгүй телевизүүдээр цацаж олон нийтэд маш сайн хүргэж амжсан. Хэрэглэгчид ч 1000 төгрөгөөр картаа цэнэглэхээ зогсоож мөнгөө нэмж байгаад 2500 болон түүнээс дээш төгрөгөөр гар утсаа цэнэглэж эхлэв. Хэчнээн зуун мянган хэрэглэгч энэхүү шагналд итгэж хэчнээн тэрбум төгрөгөөр Мобикомыг тэтгэснийг хэн тааварлашгүй.

Эхний азтан Хөвсгөл аймгаас тодорч байр машины түлхүүр гардан авч байгаа бичлэг тус компанийн дараагийнх нь зар сурталчилгааны хүчтэй идэвхижүүлэлт байв. Боломж байна гэж харсан, азтан болмоор санагдсан гэнэн хэрэглэгчид картаа нэмж авсаар л. Халааснаас нь мөнгө үр ашиггүй шахуу урссаар л. Мобикомын хэрэглэгчид дунд “байр машины түлхүүр” л харагдаад байснаас бус өөр ямар нэг эрсдэл, “худлаа юм биш үү” гэсэн бодол огт байгаагүй нь мэдээж.
Гэтэл өчигдөр орой МҮОНТ-ээр байр машины хонжвортой сугалааны дараагийн тохирол явагдаж өнгөрөв. Гэтэл энэхүү тохирол явагдахаас 2-3 цагийн өмнө Facebook олон нийтийн сүлжээгээр 99178881 дугаартай хэрэглэгч энэ удаагийн азтан болно гэсэн зурагт хуудас найзаас найз руу дамжин хүмүүст хүрэв.

Энэхүү хуудсыг харсан хүмүүс “сайн тааж байна”, “Зөн билгийн тулаан болоод байна уу” хэмээн ярилцаж байх хооронд нэвтрүүлэг ч эхэлж азтан тодорч эхлэв. Хамгийн сүүлд хоёр дахь байр машины эзэн тодроход 99178881 дугаартай хэрэглэгч азтан болж Facebook хэрэглэгч залуусыг шоконд оруулав.
Тэгэхээр Мобикомынхон азтанаа шууд дамжуулдаггүй болж таарлаа.

МҮОНТ-ээр бэлэн бэлтгэчихсэн нэвтрүүлэг цацаж хэрэглэгчдийг молигоддог байсан нь илчлэгдлээ. Мэдээж шууд дамжуулдаггүй юм чинь тухайн үед ямар хэрэглэгч яаж азтан болоод яаж азгүйтэж байгааг хэрэглэгчид мэдэхгүй өнгөрнө. Үнэхээр энэ шагналыг азтайд нь өгөөд байна уу, танилтай нь аваад байна уу. Итгэхэд бэрх Мобикомын араншин цаашид ч биднийг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна. Бид чинь Монголчууд, харин тэд чинь япончууд шүү дээ.

Б.МӨНХНАСАН Эх сурвалж http://www.info.mn
Мобикомынхон хэрэглэгчдээ хуурлаа
Мобикомынхон хэрэглэгчдээ хуурлаа
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ