Х.Мөнхбаатар арслан заргаа авах уу
2012 оны 9 сарын 14
Х.Мөнхбаатар арслан заргаа авах уу
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын шинэхэн начин Б.Сугаржаргал нар Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн хэмээн ид шуугиж байна. Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар шөвгийн дөрөвт үлдсэн бөгөөд “А” сорьцын шинжилгээнд ийнхүү бүдэрсэн юм.

Тэрбээр уг хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул “Б” сорьцыг БНСУ руу илгээжээ. Бөхчүүд “Б” сорьцын шинжилгээг хувийн зардлаараа хийлгэдэг учир Х.Мөнхбаатар арслан шинжилгээ хийлгэх зардлаа өөрөө даасан гэнэ. Ямартай ч энэ жилийн улсын их баяр наадамд долоо давсан Арслангийн шинжилгээний хариу ирэхэд тэр заргаа авна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ