Мөнгөний бодлогын төслийг УИХ-ын даргад өргөн барина
2012 оны 9 сарын 29
Мөнгөний бодлогын төслийг УИХ-ын даргад өргөн барина
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг зөвшилцөн хэлэлцэж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж батлахыг дэмжив.

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор инфляцийг тогтвортой нам төвшинд байлгах, Засгийн газартай хамтарч нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, барьцаа хөрөнгийн эрхзүйн орчинг шинэчлэх, хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгох, төлбөр тооцооны  системийн шинэчлэлийг эрчимжүүлэх болон банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй болгох зорилтууд тавьснаараа онцлог юм.  

Төв банкны тухай хуульд заасны дагуу жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийн дотор Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг өргөн барих учиртай. Тиймээс Монголбанк хуульд заасан хугацаанд буюу өнөөдөр УИХ-ын даргад уг төслөө өргөн барина.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ