Хургачин хүү Ж.Сүхбаатар
2012 оны 10 сарын 1
Хургачин хүү Ж.Сүхбаатар
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар намын ажлаа хийн зав муутай яваа сурагтай. Арга ч үгүй биз орон нутгийн сонгууль хаяанд ирчихсэн болохоор Ардын намын нарийн бичигт амрах зав үгүй биз ээ. Хэдийгээр УИХ-ын 2012 оны сонгуульд Дархан-уул аймагт нэр дэвшин ялагдсан ч намын нөхөд нь түүнд орон тооны нарийн бичгийн үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн. Тэрбээр 2008 онд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө СЕХ-ны нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын албыг хашиж явсан туршлагатай нэгэн. Харин УИХ, нийслэлийн ИТХ-д ялалт байгуулж чадаагүй намынхаа хүнд ачааг үүрэлцэж яваа түүний энэ зургийг “Хургачин хүү” хэмээн нэрлэжээ.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ