Ираны эсрэг хориг эдийн засагт нь сөрөг нөлөөтэй
2012 оны 10 сарын 2
Ираны эсрэг хориг эдийн засагт нь сөрөг нөлөөтэй
Олон улсаас Ираны эсрэг авч байгаа хориг арга хэмжээ нь тус улсыг цөмийн хөтөлбөрөөсөө ухрахад  нөлөө үзүүлж байгаад АНУ урьдын адил итгэлтэй байгаа тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ.
Ираны валютын ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа тухай даваа гарагт дэлхийн хэвлэл мэдээлэл мэдээлсэн юм. Ираны эдийн засагт олон улсын хориг арга хэмжээ сөргөөр нөлөөлж байгаа гэж шинжээчид үзэж байна. АНУ, барууны зарим орнууд Иран улсад эдийн засгийн дарамт үзүүлэх замаар цөмийн хөтөлбөрийг нь эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн томоохон гүрнүүд эдийн засгийн харилцаагаа Иранаас таслах арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд хэрвээ Ираныг улам бүр тусгаарлаад эхэлвэл Иран улс олон улсын хүрээний үүргээ биелүүлнэ гэж Жей Карни онцолсон аж.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ