Алтны ханш дээд хэмжээнд хүрлээ
2012 оны 10 сарын 4
Алтны ханш дээд хэмжээнд хүрлээ
Дэлхийн зах зээл дээр алтны үнэ зогсолтгүй өссөөр байна. Энэ сарын эхний өдрийн байдлаар нэг унци алт 1778 ам.доллараар зарагдаж, сүүлийн 10 сарын хугацаан дахь рекордыг эвдэхэд ойртоод байсан. Харин өнөөдөр Сингапурийн бирж дээр ханш 0.3 хувиар өсч 1781 ам.доллар болж дээд хэмжээг тогтоолоо. Мөнгөний үнэ ч мөн өсөлттэй байгаа бөгөөд өчигдөр л гэхэд 0.4 хувиар нэмэгдэж нэг унци нь 34.8-35.6 ам.доллар боллоо. Энэ нь гуравдугаар сараас хойшхи хамгийн дээд үзүүлэлт аж.

Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ