Азийн эдийн засаг буурсныг ДБ анхааруулав
2012 оны 10 сарын 5
Азийн эдийн засаг буурсныг ДБ анхааруулав
Азийн орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд Хятадын эдийн засгийн өсөлт буурсан, Европын орнуудын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгаа сэргээх ажил удааширч байгаатай холбоотой буурч байгааг Дэлхийн банк сануулсан тухай Блүмберг мэдээллээ.

Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бараа бүтээгдэхүүний эрэлт багасч байгааг онцолсон байна. Япон, Өмнөд Солонгос, Индонез, Тайланд, Энэтхэг, Филиппин улсуудын  Төв банкны төлөөлөгчид энэ сард уулзахаар төлөвлөсөн юм. Уулзалтаар мөнгөний бодлогыг тодорхойлж, эдийн засгийг сэргээх арга хэмжээнүүдийн тухай ярилцах аж.

 Япон,  Энэтхэг улсууд оршдог зүүн Азийн эдийн засгийн өсөлт 7,6 хувь хүртэл буурах урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн онд өсөлт 8,2 хувь байсан тухай Дэлхийн банк өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн юм. Харин Хятадын эдийн засаг цаашид буурах хандлагатай байгаа аж. Азийн бусад орны хувьд дотоодын эрэлт нь харьцангуй тогтвортой байх юм байна.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ