Зүүн Азийн эдийн засгийн үзүүлэлтүүд буурлаа
2012 оны 10 сарын 8
Зүүн Азийн эдийн засгийн үзүүлэлтүүд буурлаа
Дэлхийн банкнаас гаргасан мэдэгдэлд Япон, Энэтхэг зэрэг орнууд оршдог Зүүн Азийн эдийн засгийн өсөлт сүүлийн 11 жилд байгаагүй бага хэмжээнд хүрэх тухай бичсэн талаар Блүмберг мэдээллээ.

Хятадын эдийн засгийн бууралт бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа аж. Өнгөрсөн онд 8,3 хувь байсан өсөлт энэ онд 7,2 хувь хүрч буурах хандлагатай болсон. Өнгөрсөн тавдугаар гаргасан тооцоогоор өсөлт 7,6 хувьтай байна гэж тооцсон юм. Вашингтонд байдаг нэгэн зээлдүүлэгчийн хэлснээр Зүүн Азийн эдийн засгийн удаашрал 2001 оноос хойш ажиглагдсан гэжээ.

Гадаад эрэлтийг тогтворжуулах, инфляцийн дарамтыг  багасгах нь Азийн олон оронд бодлого боловсруулахад таатай нөхцөл болох тухай Дэлхийн банк мэдэгдсэн байна. Зүүн Ази, Номхон далайн ихэнх орнуудад бодлогын хүү маш бага, хөрвөх чанар харьцангуй орхигдсон байдгаас эдийн засгийн түлхэц арга хэмжээг санхүүгийн хүрэлцээтэй хэмжээгээр эхлэх нь чухал байдаг гэсэн байна.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ