Энэ онд дэлхийн эдийн засаг 3,3 хувиар өслөө
2012 оны 10 сарын 8
Энэ онд дэлхийн эдийн засаг 3,3 хувиар өслөө
ОУВС-гаас гаргасан судалгаагаар энэ оны дэлхийн эдийн засаг 3,3 хувийн өсөлттэй байх хандлагатай байна.

Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны өсөлтөөс 0,1 хувиар буурсан тоо юм. Дэлхийн эдийн засгийн талаар ОУВС-гийн албан ёсны илтгэл ойрын таван өдөрт нийтлэгдэх тухай ВВС мэдээлсэн  байна. Улс орнуудын ДНБ-ний өсөлт 3,6 хувьтай байгаа нь өнгөрсөн оны дүнгээс 0,3 хувиар буурсан үзүүлэлт аж. ОУВС-гийн шинжээчид Евро бүсийн эдийн засаг ирэх онд 0,2 хувиар өснө гэж үзэж байгаа юм.

Хятадын эдийн засгийн өсөлтийг ирэх онд 8,4 хувь байна гэж таамаглаж байсан ч 8,2 хувьтай байна гэжээ.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ