А.Гэрлээгийн дүү Азид од болж байна
2012 оны 10 сарын 20
А.Гэрлээгийн дүү Азид од болж байна
Азийн хөгжмийн ертөнцөд “Монгол гүнж” нэрээр танигдах болсон дуучин охиныг А.Лхамжав гэдэг. А.Лхамжав нь Lee Lyulin хэмээх нэрээр“Big star” хамтлагт дуулж Азид жинхэнэ од болж байгаа билээ. Харин түүний тухай бас нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад  А.Лхамжав нь  “Маск” продакшины жүжигчин А.Гэрэлцэцгийн дүү гэнэ. Залуу үеийн чадварлаг жүжигчин хэмээн ахмад уран бүтээлчид түүнийг үнэлдэг. Харин эгчээсээ илүү нэр хүндийн  эзэн болсон Монгол охин  Азийн хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа А.Лхамжав нь одоо 21 настай юм. Тэрээр Солонгос улсад суралцаж байх хугацаандаа “Big star” энтэртайментаас зохион байгуулсан шинэ залуу охидын хамтлаг шалгаруулах шалгаруулалтанд маш олон охидоос шалгаран “BBde Girl” хамтлагийн гишүүн болжээ.Тус хамтлаг одоогоор шинэ уран бүтээлээ туурьвисаар байгаа бөгөөд Солонгост маш нэр хүндтэй охидын хамтлагийн нэг болоод байгаа юм.

П.ТӨР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ