“Адтай жаалууд-3” удахгүй нээлтээ хийнэ
2012 оны 10 сарын 27
“Адтай жаалууд-3” удахгүй нээлтээ хийнэ
Хүүхэд багачуудын сонирхон үздэг телевизийн олон ангит “Адтай жаалууд” киноны гуравдугаар цуврал ирэх сарын 16-нд Хүүхдийн ордонд нээлтээ хийх юм.
Киноны гол дүрд тоглосон жүжигчин хүүхдүүд бараг бүгдээрээ киноны шинэ ангид тоглосон гэнэ. Гол дүрийн нэг  Ялгуун охиныг дүрийг чадварлаг  бүтээсэн Алтанцэцэг охин киноныхоо шинэ ангид маш хангалуун байгаа аж. Цаашид ч дэлгэц, тайзны уран бүтээлд авьяасаа сорих хүсэлтэй охин СУИС-д суралцах хүсэлтэй гэнэ. Сургуулийн сурагчид төдийгүй цэцэрлэгийн бяцхан багачуудын үзэх дуртай “Адтай жаалууд” киноны шинэ цуврал удахгүй дэлгэцэнд гарах бэлтгэлээ хангаж дуусч байна.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ