Жүжигчин Батаа эхнэрээрээ машинаа бариулах дуртай бололтой
2012 оны 10 сарын 30
Жүжигчин Батаа эхнэрээрээ машинаа бариулах дуртай бололтой
“Мөрөөдлийн театр"-ийн жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Батаа эхнэртэйгээ машиныхаа жолоог ээлжилж барих дуртай гэнэ. Саяхны нэг өдөр Гуравдугаар хороололд эхнэртэйгээ хамт явсан тэрээр юу юугүй замын голд үсэрч буугаад эхнэртээ жолоогоо шилжүүлчихээд сая нэг тайвширч байгаа аятай эхнэрийнхээ хошуун дээр шов хийтэл үнсэж байгаа харагдав.
Түүний энэ үйлдлийг харсан жолооч нар бухимдахаасаа илүүтэй гайхсан харцаар харж харагдав. Олны танил хүмүүсийн зарим нэгний хийсэн элдэв сонин үйлдлийг харахаар олон түмэн бухимдахаасаа илүү гайхах нь элбэг юм даа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ