Залуу улстөрчийн зовлон
2012 оны 10 сарын 30
Залуу улстөрчийн зовлон
Дэд сайдын шалгуурт тэнцсэн залуу улстөрч Д.Эрдэнэжамъяан Авлигатай тэмцэх газрынханд баривчлагдах шахжээ. Гэвч АТГ-ынхан юуны талаар, хэний гэрчээр байцаах гэж байгаагаа ч урьдчилж мэдэгдээгүй гэнэ. Тус газрын “байцаагч түшмэд” дэд сайдын өрөөнд хүртэл юу юугүй л давхиж орсон бололтой. Тэрбээр энэ тухайгаа тайлбарлахдаа “Японы асуудлаар гэрчийн мэдүүлэг авах гэсэн байж магадгүй” гэсэн сурагтай. Тэгэхээр МАХН-ын жагсаалтаар сонгуульд нэр дэвшиж, намынхаа даалгавраар дэд сайдын суудал хүртэл авирч чадсан энэ азтай залуугаас МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт гэрчийн мэдүүлэг авах гэсэн болж таарах нь ээ. Залуу улс төрчийн зовлон эхэлсэн бололтой.

Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ