УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
2012 оны 11 сарын 2
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10 цагт хуралдахаар товлогдсон. Өнөөдрийн хэлэлцэх асуудлыг хүргэе.
 1.    Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:
2.     “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/:
3.    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:
4.    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
5.    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
15.00 цагаас:
Ерөнхий сайдын мэдээлэл: “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа” болон “Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого”-ын талаар мэдээлэл хийнэ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ