С.Ганбаатар, С.Баярцогт нар энэ сарын 7-нд мэтгэлцэнэ
2012 оны 11 сарын 5
С.Ганбаатар, С.Баярцогт нар энэ сарын 7-нд мэтгэлцэнэ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч УИХ-ын дэд дарга С.Баярцогт тодорхой шалтгааны улмаас мэтгэлцээнийг хойшлуулахыг хүссэн юм. Үүний дагуу мэтгэлцээний цаг хугацаа энэ сарын 7 буюу лхагва гарагийн 21 цагт NTV телевизээр зохион байгуулагдахаар болсон байна. С.Ганбаатар гишүүний хэлснээр “С.Баярцогт гишүүн гадаадад томилолтоор явахаасаа өмнө арваннэгдүгээр сарын эхээр мэтгэлцээнээ хийе гэсэн” хэмээж байсан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газар энэхүү өдрийг товлосон байна. С.Ганбаатар гишүүн энэхүү мэтгэлцээнд олон нийтийн төлөөллөөс оролцуулах, тэр дундаа хэвлэл мэдээллийнхэн мэтгэлцээнийг нээлттэйгээр шууд нэвтрүүлэх бололцоог УИХ хангах ёстой гэсэн байр суурь баримталж байгаа  бөгөөд өөрийнхөө зүгээс бэлтгэл ажлаа хангаад байгаа юм байна.

Х.МАНДАХ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ