“Эрдэнэт”-ийн Совет хуралдаж байна
2012 оны 11 сарын 14
“Эрдэнэт”-ийн Совет хуралдаж байна
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Советийн хурал эхэллээ. Уг хуралдаанд оролцохоор ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи” компанийн ерөнхий захирал Сергей Викторович Чемезов өнөөдөр өглөө иржээ. Тэрбээр Монголд хоёр хоног саатах юм. С.В.Чемезов мөн “Монголросцветмет” нэгдлийн Зөвлөлийн хуралд оролцохоор төлөвлөсөн байна.

Орос-Монголын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн Советийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тэдгээрийн дунд захирлуудын халаа сэлгээний асуудал яригдах бололтой. Тэгэхээр "Эрдэнэт" үйлдвэрийн Советийн хурлаар “Эрдэнэт”-ийн дараагийн захирал хэн бэ гэдэг нь тодорхой болох юм.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ