Д.Сумьяа Дэлхийн аварга боллоо
2012 оны 11 сарын 15
Д.Сумьяа Дэлхийн аварга боллоо
Беларусийн Минск хотноо энэ сарын 8-11-нд болсон самбо бөхийн ДАШТ-д 64 орны хүчтнүүд оролцсон юм. Уг тэмцээнд манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 56 кг-д хүч сорьсон жүдо бөхийн ОУХМ Д.Сумьяа Болгарын Калина Стефановаг ялж Дэлхийн аварга цол хүртлээ.

Харин 60 кг-д 2005 оны дэлхийн аварга Түмэн-Одын Баттөгс мөнгө, 52 кг-д Сампилын Солонгогэрэл хүрэл медали хүртсэн байна. Дэлхийн аварга Д.Сумьяа энэ онд “Лондон-2012” олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд оролцсон билээ. Түүнчлэн эх орондоо болсон “Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, Азийн АШТ болон Олон улсын жүдогийн холбооны гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртээд байгаа юм.

Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ