Хамтарсан үйлдвэр байгуулах саналыг дэмжлээ
2012 оны 11 сарын 15
Хамтарсан үйлдвэр байгуулах саналыг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын “Ростехнологи” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Шинэчлэлийн Засгийн газар Монгол-Оросын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахын тулд анхаарч ажиллана гэдгээ онцолсон юм. Мөн Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт, Монросцветмет зэрэг үйлдвэрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд техникийн шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар шинэ төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн. “Ростехнологи” улсын корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовын хувьд Эрдэнэт үйлдвэр болон “Эрдэнэс МГЛ” –ийн Монголын нутаг дэвсгэр дээр зэс хайлуулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах хамтарсан үйлдвэр байгуулах саналыг дэмжиж буйгаа хэллээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ