“Дижитал” дөрвөн гишүүнтэйгээр оршин тогтнож байна
2012 оны 11 сарын 16
“Дижитал” дөрвөн гишүүнтэйгээр оршин тогтнож байна
Нэг хэсэг залуучуудыг уран бүтээлээрээ татаж байсан “Дижитал” хамтлаг сүйрлийн ирмэгт очсон гэхэд болно. Хамтлагийн гишүүдээс хар тамхины хэрэгт холбогдож, аавын хаалга татсан удаатай. Энэ үед залуучуудын шүтэн биширч байсан хамтлагийн уран бүтээл нуран унасан удаатай. Гэвч хэсэг хугацаанд “Дижитал” хэмээх хамтлагийн нэр төдийлөн сонсогдохгүй удсан ч одооноос тэдний уран бүтээл олонд түгж эхлэх нь. Тэд анх долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр “Дижитал” хамтлагаа байгуулж байсан билээ. Харин одоо Хаку, Мөнгөөнөө, Мөөгий, Эрка гэсэн дөрвөн гишүүн хамтлагаа оршин тогтнуулж, томоохон хэмжээний бие даасан тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ тоглолтынхоо цаг хугацааг товлоогүй гэнэ. Ямартай ч шинэ уран бүтээлүүдээ хийсээр байгаа аж.

Б.БӨРТЭ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ