Д.Тэрбишдагва БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзав
2012 оны 11 сарын 16
Д.Тэрбишдагва БНАЛАУ-ын Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар  хоорондын комиссын Лаосын  хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд Эксаванг Вонгвичит болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Лаосын Засгийн газар АСЕМ-ын дээд  хэмжээний уулзалтыг Вьентьян хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халуун дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлсэн. Мөн манай хоёр орны ард түмэн олон жил нөхөрлөж ирсэн ч  цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний айлчлалын зэрэгцээ Засгийн газрын хамтарсан комисс чухал үүрэгтэйг Шадар сайд уулзалтын  үеэр онцолсон.
Монгол Улс БНАЛАУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг өнгөрсөн есдүгээр сарын 12-нд тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын хамтын хөгжлийн  шинэ  зорилт  чиглэлээ тодорхойлон гаргасан байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол-ЛаосынЗасгийн газар хоорондын комиссын даргаар Шадар сайд Д.Тэрбишдагва ажиллаж байсан бол энэ жилээс  Эрүүл мэндийн сайд Н.Удвал томилогдсон аж.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ