“Michael Learns to Rock” хамтлаг Монголд тоглоно
2012 оны 11 сарын 16
“Michael Learns to Rock” хамтлаг Монголд тоглоно
1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан, “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон  “Michael Learns to Rock” хамтлаг Монголд тун удахгүй ирэх нь ээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийж байгаа хөтөлбөрийн дагуу аялан тоглолтоо 12 сарын 7,8-нд манай нийслэл Улаанбаатар хотноо тоглосноор өндөрлүүлэх аж. Монгол дахь тоглолтыг EVENTO LLC санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Залуучуудын Холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан 18:00 цагаас Blue Sky-ын 8 давхарт хэвлэлийн бага хурал болно. Энэхүү хэвлэлийн бага хуралд төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа МУ-ын УГЗ, Монголын Рок Поп Пентатоник Академийн Ерөнхийлөгч Б.Долгион, Шар айраг хамтлагийн дуучин Г.Ганхүү зэрэг манай урлаг соёлын алдартнууд оролцох аж.

    Н.НОМИН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив