Аймгуудад интернэтийн хурдыг гурав дахин нэмэгдүүлнэ
2012 оны 11 сарын 17
Аймгуудад интернэтийн хурдыг гурав дахин нэмэгдүүлнэ
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд, 2013 онд Хөвсгөл, Дорнод, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох шийдвэрийг гаргасан байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумыг нийслэлтэй холбох авто замыг барих нь зүйтэй хэмээн үзжээ.

Хэрвээ Замын-Үүд сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбочихвол тээвэрлэлтийг авто машинаар хийх гарц бас гарч ирж байгаа юм.
Түүнчлэн, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  аймгуудад интернэтийн хурдыг гурав дахин нэмэгдүүлж, төлбөрийг гурав дахин буулгах тухай Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн саналыг дэмжиж, холбогдох шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ