1.862.500 сонсогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ
2012 оны 11 сарын 19
1.862.500 сонсогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээгээр энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуульд 1.862.500 сонсогч саналаа  өгөхөөр бүртгэгдээд байгаа аж. Сонгогчийн санал авах 2010 байранд 2500 автомат машин, сонгогчийг цахим үнэмлэхээр бүртгэх 2900 орчим техник хэрэгслийг бэлэн болгоод байгаа юм байна. Орон нутгийн хурлын сонгуулиар сонгогчийн саналын хуудсыг автомат машинаар авахаас гадна төрийн албан хаагчид зохион байгуулж байгаагаар онцлогтой. Сонгуулийн ерөнхий хорооноос төрийн албан хаагчдад зөвлөмж, анхааруулгыг удаа дараа өгсөн байна. Түүнчлэн хуулиа дээдлэн шударга ажиллах, сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсчээ. Харин санал хураалт өвлийн улиралд, тэр дундаа сонгуулийн өдөр бүх нутгаар цас орох юм байна. Тиймээс аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод, Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, зам давааг нээн сонсогчдыг санал өгүүлэхэд идэвхтэй ажиллахыг анхааруулжээ. Мөн тээврийн хэрэгсэл гаргуулж ажиллахыг хүссэн байна. Цас их орсон, зудтай байгаа аймгуудад сонгуулийн үеэр гарч болзошгүй зардал гэж 180 сая төгрөг хүргүүлсэн аж. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэл ажил дууссан гэж мэдэгдлээ.

С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ