УИХ-ын гишүүдийн хамгийн, хамгийн-2
2012 оны 11 сарын 20
УИХ-ын гишүүдийн хамгийн, хамгийн-2
УИХ ын гишүүдээс хамгийн, хамгийн нь нэрлэхээр шийдлээ. УИХ шинээр бүрдсэнээс хойш нэлээд хугацаа өнгөрөв. Гишүүдээс хэн нь хэн бэ гэдэг нь ч танигдсан гэхэд болно. Харин УИХ ын зөөлөн суудалд тухлагчдаас гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, өөрийн хүсэлтээр тахимаа өгсөн нь олны анхаарлыг татсан. Магадгүй У.Хүрэлсүхийн энэ шийдвэрт нь одоо хэр эргэлзэж буй нэгэн бий.
   
Өнгөрсөн өдрүүдэд ирэх оны улсын төсвийг хэлэлцэж батлахад ёстой л нэг улаан нүүрээ улалзуулан байж ихээхэн хэмжээний төсвийг өөрийн нэр дээрээ болгож чадсан. Энэ хүнийг хэн бэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс Засгийн газрын тэргүүнийг хамгийн хамгийн овсгойтой нэгэн гэж хэлж болно.
   
МАН, АН ын гишүүдийн хооронд одоо хэр нь зөрчилдөөн бий. Энэ нь МАН ын бүлгийг байгуулаагүйтэй холбоотой. Тиймээс УИХ ын чуулганаар хэлэлцэж буй асуудал ногоон гэрлээ шуурч байгаа. Гэхдээ цөөнх буюу МАН ын гишүүд байр сууриа илэрхийлэхэд ноён УИХ ын дарга шазруун гэгч нь үзэж буй. Тэгэхээр З.Энхболдыг хамгийн шазруун дарга, гишүүн гэж үзэж болно.
   
УИХ ын гишүүд дундаас З.Баянсэлэнгэ ганцаараа гэр хороололд амьдардаг. Хорооны Засаг дарга УИХ д орж ирэхэд түүнийг баалах хүн олон байсан. Тэр ч бүү хэл түүнийг орон сууцтай бол гэж хөрөнгө гаргаж өгсөн гэх нь бий. Гэвч тэрбээр энэ мөнгөнөөс татгалзаж, УИХ ын гишүүн хүн гэр хороололд яагаад амьдарч болохгүй хэмээн гүрийн сууж буй. Харин түүнийг УИХ ын хамгийн ядуу гишүүн хэмээн тооцож болохоор байгаа юм.
   
Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ ын гишүүн Н.Батбаяр Их эзэн Чингэс хааны мэндэлсний 850 жилийн ойгоо хамгийн их хүндэтгэсэн нэгэн. Учир нь Төрийн гал голомтын их өргөөнд Чингэсээс авхуулаад 37 хааны зургийг зуруулан байрлуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Нөгөөтэйгүүр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 нийг Чингэсхааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр болгох тухай УИХ ын чуулганаар батлахад нэлээд шүүмжлэл, эсэргүйцэл тулгарч байсан. Харин Н.Батбаяр гишүүн эсэргүйцэж буй нэгнийг “Ийм том хүний тухай жижиг зүйл ярьж болохгүй. Билгэтэй юм ярьж байхад билгэгүй зүйл битгий яриад бай” хэмээн хэлж байсан удаатай. Тиймдээ ч түүнийг хамгийн билгэдэлтэй гишүүн гэж нэрлэж болно.

С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив