Б.Шүүдэрцэцэг ном унших дуртай, заан цуглуулах хоббитой
2012 оны 11 сарын 20
Б.Шүүдэрцэцэг ном унших дуртай, заан цуглуулах хоббитой
Анх зохиол бичиж, сонинд хэвлүүлэх үед Б.Шүүдэрцэцэг гэх нэрийг бодож олсон гэдэг. Тэр л цаг үеэс түүний зохиолчийн зам мөр эхэлсэн. Тэр  “Шүрэн бугуйвч”,  Ах” “180 хэм”, “Царай муут”, “Хулан”, “Шүрэн бугуйвч”, “И-мэйлээр илгээсэн ягаахан сарнай”, “Yйсэн дээрх бичээс”, “Чимээгүй хашгираан” гээд олон олон зохиол бүтээлээрээ уншигчдын талархалыг хүлээсэн нэгэн.  Ном унших дуртай, заан цуглуулдаг, Шүүдэрцэцэгийн зургийн цомгоос хүргэж байна.


Монголын шаазан ваарны үйлдвэрт үйлдвэрлэдэг байсан заан. Одоо ховордсон байх аа. Үйлдвэр нь зогсцон.


Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хийсэн зааныг авч хөрөнгө оруулсан юм.

Төрсөн өдрөөр аав минь бэлэглэсэн заан дүрстэй бурхан

Жүжигчин С.Өлзийхүүгийн бэлэглэсэн шаазан заан.








Найз Т.Алтантуяагийн хамт "Хайр" сонсдог номын нээлт дээр

МУГЖ Ж.Оюундарь, МУСТА Отгонтогос нартай хамт

Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” /тойм/
Галт буугаар буудаж буй манжууд руу Бундир арваад цэргийн хамт сэлмээ сугалан дайрахад Ану хатны өөдөөс давшин орж ирсэн арваад манжтай Балсан Баваасан нарын цэргүүд цавчилдаж гарав.
- Бүслэлт сэтэрлээ !! хэмээгээд Ану хатныг суманд оногдож үхэтхийн унахад ар өвөргүй сум зоолгоостой Балсан гар дээрээ эзэн хатнаа тэврэн авч Манал баатар хатнаа буудсан жанжныг жадлан хөнөөв.
Эр зориг, эрэмгий зан, гоо үзэсгэлэн гээд бүх зүйл цогцлон заяасан Ану хатан өөрийн насны хайрт Галдан хааныг манжуудад амьдаар баригдахвий хэмээн өөрийн амиа золин байж манжийн бүслэлтийг сэтэлсэн нь энэ.
Ану бол ойрад нутгийн Хошуудын Очирт сэцэн хааныг нас сүүдэр тавь хүрч явахад нь голоос хайртай Доржравдан хатнаас нь заяасан отгон үр нь юм.
Түүх ийн эхэлдэг.
Эрдэнэ баатар хунтайж тэнгэр болжээ гэсэн сураг Ойрадын уудам нутгийн уул талаар харвах сум мэт агшин зуур тархан түглээ. Эрдэнэбаатар хунтайж бол Очирт сэцэн хааны дотно анд нөхөр төдийгүй мөр зэргэцэн олон тулаанд орж явсан, Дөрвөн Ойрадын алс хэтийн бодлогыг Очирт сэцэн хаантай барилцаж явсан хоёр баганын нэг байсан юмсан......
-Хүний бие махбодь хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Түүнтэй адилаар хүний сэтгэл зүрхний хүчилтөрөгч нь хайр юм болов уу.

Ану охин өрлөг эхтэйгээ ус авангаа ихэс дээдэс яагаад олон хатантай байдаг тухай хүүрнэж байгаа нь

Энэхүү киноны гол дүр Ану хатанд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал тоглосон бол Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар дүр бүтээжээ.

  Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ