Байгууллагын чадавхийн хурдасгуур эрдэм шинжилгээний бага хурал болно
2012 оны 11 сарын 22
Байгууллагын чадавхийн хурдасгуур эрдэм шинжилгээний бага хурал болно
"Lady" төвийн 10 жилийн ойд зориулсан "Байгууллагын чадавхийн хурдасгуур" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  энэ сарын 24-нд "Чингис" зочид буудалд болох гэж байна. Эрдэм шинжилгээний бага хурлыг "Lady" төвийн дэргэдэх "Имако консалтинг" институтээс зохион байгуулж байгаа аж. Бага хуралд Монголын менежмэнтийн холбооны тэргүүн Д.Цэрэндорж "Мэдэхүйгээс  чадахуйд дэвших арга зам-зөвлөх үйлчилгээ" сэдвээр үндсэн илтгэл тавих юм. Түүнчлэн Удирдлагын академийн дэд профессор, доктор Б.Энхбайгаль "Хөгжлийн хөдөлгөгч хүч болсон мэдлэгийн менежмэнт-инноваци" сэдвээр илтгэл тавих юм байна.
Мөн "Lady" ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Лхагвадулам зөвлөх үйлчилгээ явуулсан арван жилийнхээ туршлагыг хуваалцах бол Маркетингийн холбооны ерөнхийлөгч Г. Даваасүрэн маркетингийн орчин үеийн чиг хандлага, үндэсний компаниудын туршлагын талаар илтгэл тавихаар болжээ. Энэ үеэр  "Скайтел" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор "Үйлчилгээний төгөл¬дөршил" сэдвээр илтгэл тавих юм байна.

Н.НОМИН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ