ЕХ-ны дээд хэмжээний уулзалт эхэллээ
2012 оны 11 сарын 23
ЕХ-ны дээд хэмжээний уулзалт эхэллээ
Европын Холбооны ээлжит бус дээд хэмжээний уулзалт Брюссель хотноо эхэлсэн тухай ВВС мэдээлэв.
ЕХ-нд долоон жил хамтын төсөвтэй ажилласан орнууд 2014-2020 оны төсвийг хэлэлцэхээр цугларсан байна. ЕХ-ны орнуудын лидерүүд санал зөрөлдсөн учраас уулзалт 105 минутаар хоцорч эхэлсэн аж. Европын зөвлөлийн тэргүүн Херман Ван Ромпей ЕХ-ны төсвийн төслийг танилцуулсан бөгөөд шинэ төсвөөр 75 тэрбум еврог танах шийдвэр гаргасан юм. Зарим орны тэргүүнүүд энэ хэмжээг хангалттай бус гэж үзэж байгаа бол зарим нь хэт их хассан гэсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ уулзалтын үр дүн төдийлөн сайн байхгүй гэнэ. Учир нь ЕХ-ны тэргүүлэх орнуудын зарлага тодорхойгүй байгаагаас гадна Герман, Франц улсууд төсвийн асуудал дээр саналаа  нэгтгэж чадаагүй юм.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ