Элсний волейболынхон маргааш Тайландыг зорино
2012 оны 11 сарын 23
Элсний волейболынхон маргааш Тайландыг зорино
Азийн оюутны аварга шалгаруулах элсний волейболын хоёрдугаар тэмцээн Тайланд улсын Ча-Ам хотноо энэ сарын 25-30-нд болох гэж байна. Тус тэмцээнд оролцохоор ХААИС-ийн багш, Спортын мастер С.Амгаабазар дасгалжуулагчтай баг тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Баг тамирчид маргааш эх орноосоо мордох юм. Монголын оюутны волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Спортын мастер А.Даваажаргал, Эрчим клубын тамирчин Спортын мастер Ч.Отгонбаяр, Энагурэ клубын тамирчин ОУХМ Г.Цэцэгжаргал, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутан ОУХМ П.Буянжаргал нар багтжээ.

Эмэгтэй тамирчдын хувьд Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд болсон Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын анхдугаар тэмцээнээс хүрэл медаль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2012 онд зохиогдсон хоёрдугаар тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж өндөр амжилт үзүүлж байсан юм.

Манай элсний волейболын баг тамирчид БНХАУ-ын Лайжоу хотноо 2011 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд мөн оролцож Арабын нэгдсэн эмират, Оман, Шри Ланк, БНСУ зэрэг хүчтэй багуудыг хожиж байсан аж.  

Н.НОМИН


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ