Ч.Амарболд нартай холбоотой хэргийг хэвээр үлдээлээ
2012 оны 11 сарын 28
Ч.Амарболд нартай холбоотой хэргийг хэвээр үлдээлээ
Хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нартай холбоотой хэргийг шүүх Дээд шатны шүүх хурал өнөөдөр боллоо.  Өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс Ч.Амарболд нарт 2.6-3.6 жилийн хорих ял оноосон юм. Тэдний ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан ч ялыг хэвээр үлдээсэн билээ. Ингээд Дээд шатны шүүхэд хандсанаар тэдний гомдлыг өнөөдөр шүүхээр болсон ч дахин хэвээр үлдээхээр болсон байна. Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Н.Оюунцэцэг нар ажиллаж байгаа юм.

Х.МАНДАХ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ