Гадаад худалдааны санхүүжилт сэдэвт зөвлөгөөн боллоо
2012 оны 11 сарын 30
Гадаад худалдааны санхүүжилт сэдэвт зөвлөгөөн боллоо
Монголбанкнаас Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа, хөгжлийн банк, Голомт банк болон ХААН банкуудтай хамтран “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөний зорилго нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаад худалдааны санхүүжилтын талаарх мэдээллийг хүргэх, үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах заавар, зөвлөмжийг танилцуулах, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэх замаар Монгол Улсын гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах явдал юм байна. Энэ хүрээнд Монголбанкнаас гадаад худалдааны санхүүжилтийн өнөөгийн байдал, санхүүгийн үүсмэл хэрэгслийг гадаад худалдааны төлбөр тооцоонд ашиглах асуудлыг, хамтран зохион байгуулагч банкнаас гадаад худалдааны санхүүжилтийн талаарх үндсэн ойлголт, бизнесдээ ашиглах заавар, зөвлөмж, үүсч болох эрсдлээс сэргийлэх алхмуудын талаарх сонирхолтой танилцуулга, чөлөөт ярилцлага хийлээ.  Энэхүү зөвлөгөөнд гадаад худалдааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж, банк болон бусад байгууллагын 260 гаруй төлөөлөл оролцсон юм.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ