Бөхийн өргөөнд 224 бөхийн барилдаан эхэллээ
2012 оны 12 сарын 1
Бөхийн өргөөнд 224 бөхийн барилдаан эхэллээ
Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан эхэллээ. Хүчит бөхийн барилдааныг нээж, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв үг хэлэв. Ойн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацавшир, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Э.Батбаатар, Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын харцага А.Бямбажав нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.

Б.БӨРТЭ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ