Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
2012 оны 12 сарын 2
Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын сав газраар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна. Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ