“Цэнхэр”-үүдийн асуудал
2012 оны 12 сарын 2
“Цэнхэр”-үүдийн асуудал
Энэ жил “Цэнхэр”-үүд улирлыг тун өнгөтэй эхлүүлж хүснэгтийг тэргүүлж байсан болов ч 11 сар гараад тэдний “хар сар” нь эхэлсэн гэж болно. Учир нь өнгөрсөн улиралд тэдэнд  яг ийм байдал үүсж байсан юм. Хэд хоногийн өмнө багийн эзэн Роман Абрамович  гэнтийн шийдвэр гаргаж дасгалжуулагч Ди Маттеог Рафа Бенитезээр сольсон нь хөгжөөн дэмжигчидийг бухимдуулаад байгаа билээ. Энэ шийдвэр буруу байсан гэдэг нь харагдаж “Язгууртан”-ууд Рафа Бенитезээр удирдуулан гурван тоглолтоос /тийм ч хүчтэй өрсөлдөгч биш/ хоёр оноо аваад байна.
Эндээс ямар дүгнэлт гарч байна вэ гэвэл ноён Абрамович багийнхаа “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих” шиг боллоо. Ди Маттеог ойлгож, хүлээцтэй байж чадсан бол өдийд магадгүй хүснэгтийг тэргүүлж байх ч байсан юм бил үү.
Өнгөрсөн шөнө Лондонгийн дербид Вест Хэм талбай дээрээ Челсийг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхнээс л зочид элүүрхэж Торрес Мата нарын хослолын оруулсан гоолоор тэргүүлж байсан ч 2-р үед байдал орвонгоороо эргэж Вест Хэм Юнайтедаас К.Коул, М.Диаме, М.Мэйга нар 63, 86, 90+1 минутуудад цувруулснаар “Алхнууд” 6 дахь хожлоо авч 22 оноотойгоор хүснэгтийн 8-рт бичигдэж байна. Харин Челсигийн хувьд хүснэгтийн 3-т байгаа ч гэсэн тэргүүлэгч багаас 10 оноо хоцорч эхэллээ.

Д.ӨНӨБОЛД
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ