Чонын сүргийн дайралтаас болж онц байдал зарлалаа
2013 оны 1 сарын 7
Чонын сүргийн дайралтаас болж онц байдал зарлалаа
Гэрийн тэжээмэл амьтад руу дайрах болсон чонын сүргээс болж Якутад онц байдал зарлалаа. Эдгээр араатнуудыг устгах анчдын тусгай бригад байгуулаад байна. Мөн устгасан чонын арьс бүрт мөнгөн шагнал олгохоос гадна нэг бүр нь хэдэн мянган еврогийн үнэтэй гурван удаагийн шагнал нэмж олгох юм байна. Одоогийн байдлаар Якутад 3500 орчим толгой чоно байгаа гэж үзэж байна. Тэдгээрийн тоо толгой нь 500-гаас илүүгүй байх ёстой гэж эрдэмтэд үзэж байна. Өнгөрсөн жил гэхэд чонон сүрэг 15 мянга гаруй гэрийн цаа буга болон зуу гаруй адуу идсэн байна.

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ