Төвд нэрний утга учир
2013 оны 1 сарын 26
Төвд нэрний утга учир
Хүний нэр гэдэг тухайн хүний хувь заяаг илтгэх илэрхийлэл болж байдаг чухал зүйл. Тиймээс үр хүүхэддээ өгч буй нэрний утга учрын талаар сайн судалж байж нэрийг нь өгөх хэрэгтэй. Манайд түгээмэл байдаг төвд нэрний талаар танд сонирхуулъя.

Бадам – Үзэсгэлэн төгөлдөр гэсэн утгатай нэр юм.
Барам – Энэ нь өстөн дайсан, эсрэг хүчнийхээ өөдөөс эсэргүүцэх аргыг урьдчилан боловсруулах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл өрсөлдөгчөө дарах төлөвлөгөөт бодлого гэсэн үг ажээ.
Баясгалан – Үргэлжид баяр баясгалантай, удаан жаргахын ерөөл билэгддэг.
Дамдин – Эрлэг Номун хааныг “Дамдинчойжоо” гэдэг байжээ. Энэ нэр нь “Тамын эзэн” гэсэн утгыг илтгэдэг байна. Иймд дамдин гэсэн нэр нь хатуу ширүүн гэсэн нэрийг илтгэдэг.
Долгор – “Дарь эх”-ийн шинж бүхий нэгэн бурханыг ийн нэрлэдэг байна. Энэ нь үзэсгэлэн төгөлдөр гэсэн утгыг агуулдаг байна.
Дүвчин – Энэ нь гэгээн багш хувилгааныг заасан нэр.
Лхам – Энэ нь эмэгтэй хүний бурхны нэр. Аз жаргалтай, баян дэлгэр амьдралыг бэлгэдэж байдаг.
Наряд – Ажилын гүйцэтгэл гэсэн утгатай.
Очир, Ичин – Монгол бичгийн хэлнээ Вчир, Вчин гэх энэ үгс нь хатуу чанарын дээд хэмжээг илэрхийлдэг юм. Өөрөөр хэлбэл, амьдралын төлөө хатуу ширүүн тэмцэгч гэсэн утгатай. Энэ нь өнөө цагт ийн бичигдэх болжээ.
Самбуу – Эртний хэллэг бүхий “Сийянанбуу” гэсэн үгнээс үүдэлтэй бөгөөд сансан бүхэн нь биелэх ерөөлийг бэлгэддэг.
Сүрэн – Жамсран буюу “Улаан сахиус” бурхныг ийн нэрлэдэг. Дайчин, шургуу гэсэн утгатай.
Сосор, осор – Энэ хоёр нэр нь ижил утгыг агуулах бөгөөл санаа сэтгэл гэсэн үг юм.
Хайдав – Их гэсэн үгийг илэрхийлдэг.
Цэвэлмаа -  Тайван жаргалт эх гэсэн утгыг агуулна.
Цэрмаа – уг нэрний бүтэн хэлбэр нь Цэрэнмаа юм. Энэ нь зоригт дайчин эх гэсэн утгатай.
Цэрэн – Татарын нэгэн тэргүүлэгч байр суурьтай Их Чэрэн гэж хүн байжээ. Энэ нь яван явсаар цэрэн нэрийг үүсгэж туйлбартай, голч, нэгэн үзүүр сэтгэлтэн гэсэн утгыг илэрхийлэх болжээ.
Цэнд-Аюуш – Бурхан тэнгэрийн аврал буянаар нас уртсаж, өвчин эмгэгээс холуур, байж амьдрал нь өөдрөг явна гэсэн утгыг илэрхийлдэг.

Ц.ЗАЯА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ