Төмс хүнсний ногооны үнэ 5-45 хувиар өсчээ
2013 оны 1 сарын 31
Төмс хүнсний ногооны үнэ 5-45 хувиар өсчээ
Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос ажлын хэсэг гарч нийслэлийн иргэдийн бараа бүтээгдэхүүнээ авдаг томоохон захууда үнийн судалгаа хийжээ. Судалгаагаар сүүлийн нэг сарын хугацаанд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт гарчээ. Тухайлбал дотоодын гурил гурван хувь, Орос гурил 12 хувь, хонины цул мах 10 хувь, үхрийн цул мах 15 хувь, төмс хүнсний ногооны үнэ 5-45 хувиар тус тус өсчээ.

Үнийн өсөлт цаашид нэмэгдсээр байвал МҮЭ-ийн холбооноос ажилчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг хүссэн шаардлагаа МҮЭ-оос засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.  

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ