Ираны Ерөнхийлөгч рүү гутал шидлээ
2013 оны 2 сарын 6
Ираны Ерөнхийлөгч рүү гутал шидлээ
Египет улсад айлчлал хийж байгаа Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад руу Сирийн иргэн гутлаа  шидсэн тухай Лента.ру мэдээлэв.
Махмуд Ахмадинежадыг Аль-Хусейны сүмд очих үеэр энэ хэрэг болсон аж. Арабчууд ихэд дургүй хүн рүүгээ гутлаа шиддэг бөгөөд энэ нь маш том доромжлол гэнэ. Гутал шидсэн эрэгтэйг Египетийн аюулгүйн албаныхан баривчилсан байна. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Египетэд гурван хоногийн айлчлал хийж байгаа юм. Египетийн Ерөнхийлөгч М.Мурси, Махмуд Ахмадинежад нар Сирийн асуудлын талаар ярилцсан байна.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ