Ц.Цолмон Германд шинэлнэ
2013 оны 2 сарын 10
Ц.Цолмон Германд шинэлнэ
Сар шинийн баяр бол жилд ганц удаа тохиодог ураг саднаараа цуглаж, ургийн бичгээ хөтөлж, үгсийн сайныг хэлэлцдэг Монгол үндэсний баяр. Харин энэ баярыг гэртээ угтаж чадахгүй олны танил хүмүүс нэлээд байгаа аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон гадаадад шинэлэх хүмүүсийн тоог нэгээр нэмэв. Тэрбээр шинийн нэгний өглөө буюу энэ сарын 11-нд томилолтоор Герман улсыг зорих аж. Энэ сарын 25-ыг хүртэл эрхэм гишүүн Герман, Швейцарь, Москва зэрэг орнуудаар албан томилолтой явах аж. Тиймээс энэ жил цагаан сараар өмсөх шинэ дээл хийлгээгүй гэнэ.  

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ