Уго Чавес нэмэлт эмчилгээ хийлгэж байна
2013 оны 2 сарын 14
Уго Чавес нэмэлт эмчилгээ хийлгэж байна
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нэмэлт эмчилгээ хийлгэж байгаа тухай Дэд Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ.
Николас Мадуро лхагва гарагт Куба улсаас нутагтаа очсон юм. “Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сар, энэ оны нэгдүгээр сард хүнд хэцүү үеийг туулсан. Одоо Ерөнхийлөгчийн биеийн байдал харьцангуй тогтвортой болсон ч нэмэлт эмчилгээ хийлгэж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Уго Чавес хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч эрүүл мэндийн байдлын улмаас тангаргаа өргөж чадаагүй юм. Зарим хэвлэл мэдээллээр Венесуэл улс дахин Ерөнхийлөгчийн сонгууль явуулж магадгүйг мэдээлж байгаа аж.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ