Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн луу жилийн төөрөг
2013 оны 2 сарын 15
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн луу жилийн төөрөг
Улс төрийн нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ дотроо ярилцаж, хэнийг гаргахаа аль хэдийнэ төлөвлөөд буй. Үүнийг бараг бүтэн жилийн өмнөөс жиг, жуг гэлцэж, одооноос ил болгож байгаа нь нууц биш. Гэхдээ улс төрийн нам, эвслүүд энэ сонгуульд башир арга хэрэглэх нь тодорхой. МАН-ынхны хувьд УИХ-ын 2012 оны болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, намын гишүүд, дэмжигчид нь их л бухимдалтай байгаа. Яагаад гэвэл АН-ынхан олон болсон гэдгээр ёстой л шарыг нь маажиж суугаа нь энгийн үзэгдэл болсон. Тиймээс тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон түмний саналаар шийднэ гэж буй ч МАН-аас нэр дэвших магадлалтай олон хүн бий. Тухайлбал, С.Баярын нэр хамгийн түрүүнд явж байгаа бол намын дарга Ө.Энхтүвшин болон аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд цохиж яваа юм. Харин АН-ынхан ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд дахин зүтгүүлэхээр шийдээд байгаа. Гэхдээ энэ шийдвэр сонгууль дөхөхөөр өөрчлөгдөхийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч энэ хоёр намын эсрэг МАХН-аас Н.Энхбаяр гэдэг том улстөрч өрсөлдөхгүй нь томоохон аз байж болох ч түүний гэргий О.Цолмон хатагтай, МҮАН-ын тэргүүн М.Энхсайхан нар зүтгэж магадгүй юм. Харин луу жил эдгээр улстөрч болон зарим нэр дэвшигчдэд хэрхэн ээлээ өгөх вэ гэдэг сонин байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн төөрөг луу жилийн зурлагад хэрхэн буусныг сонирхуулъя.

Таатай, ашиг орлого сайтай жил байна
Ж.Гүррагчаа: Могой жил өөрөө тайван биш байх хэдий ч гахайнуудын хувьд таатай, ашиг орлого сайтай жил байх нь. Санхүүгийн талаарх санаа чинь үр дүнд хүрнэ. Зөвхөн материаллаг талаасаа төдийгүй танил тал, харилцааны тухайд ч гайхамшигтай үр дүнтэй байна. 2012 он гахайнуудад чөлөөтэй, хангалуун амьдрах боломж олгосон болохоор 2013 онд бас үргэлжилж шинэ амжилт дагуулна. Эрч хүчтэй гахайнууд хүчирхэг байх ч хүчээ сул дэмий бүү үр. Хар усан могой гахайнуудад цаашид өсөж дэвжихэд нь садаа болж байгаа ачааг таягдан хаяхад нь тусалж мөрөөдлийг тань биелүүлнэ. Ингэхээр бүх зүйл сайн сайхан болж амьдрал тань дээшилнэ
1947 оны гал гахай жилтэн
-Эр. Төмөрт суусан. Цагаан өнгө ээлгүй.
Доржнамжом, Чогжү мүнсэл, Шэйрав нинбо уншуул.
Хийморийн дарцаг хийсгэ.

Хамт олныхоо дунд нэр хүнд, хөдөлмөрөө үнэлүүлнэ
Н.Энхболд: Тахиануудын хувьд тийм ч тайван биш, анхаарал шаардах жил. Тэд жилийн турш сайн сайхныг олох гэж ихээхэн бухимдалтай байх нь. Жилийн туршид зөвхөн ажилдаа анхаарч, хамт олныхоо дунд нэр хүндтэй байгаад байвал хөдөлмөрөө үнэлүүлнэ. Маргаан, осолтой тоглоомоор оролдвол магадгүй сүйрэл дагуулж ч мэднэ.
1957 оны гал тахиа жилтэн
-Эр. Галд суусан. Улаан өнгө ээлгүй. Түй өргөж, Цэнд, Сундуй, Манал, Дашзэвэг, Ганшиг уншуул.

           Аюулаас зайлсхийх гэж ухаан зарах хэрэгтэй
С.Баяр: Бичнүүдийн хувьд 2013 он эрч хүчтэй хөдөлгөөнтэй жил байна. Бич ямагт могойг дооглож, амьдралын баяр баясгалантай, ямар ч юмыг амархан сурдаг амьтан. Бүхий л жилийн туршид бич нүүрэндээ инээмсэглэл тодруулан гүйхийн тулд толгойд нь асуудал хуримтлагдаж явна. Усан могой бас зарим талаараа асуудал үүсгэж мэдэх болохоор аюулаас зайлсхийх гэж ухаан зарах хэрэгтэй. Энэ жил багагүй зөрчил тулгарч, тархи гашилгах болохоор түүнийг шийдвэрлэчихвэл бүх зүйл сайн сайхан болно
1956 оны гал бич жилтэн
-Эр. Шороонд суусан. Шар өнгө ээлгүй. Сундуй, Улаан юм, Гурван гүрэм, Дашзэвэг, Лүмбумгарав уншуул.

         Өөрийнхөө нөөц боломжид илүү найд
М.Энхсайхан: Хонинуудад энэ жил ёстой үлгэрийн юм шиг байх нь. Тэд ажил амьдралдаа байнга л гялалзаж, алдаа дутагдалгүй байж хүссэн бүхэн нь бүтэж байх болно. Хичээл зүтгэл гарган туршлага хуримтлуулж, хөдөлмөрлөхгүй бол бас таагүй зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Хонинууд бусдын туслалдаа дэмжлэггүйгээр зүтгэх дургүй. Гэхдээ 2013 онд бусдын тус дэмд найдахаасаа өөрийнхөө нөөц боломжид илүү найд. Асуудлыг шийдэхдээ эрч хүчтэй байвал дээр. Найз нөхөдтэйгөө уулзаж, хамаатнуудтайгаа ойр байн, аяллаар явж, дур сонирхолтой зүйлээ хийх нь нэмэлт хүч авч, бэрхшээлийг даван туулахад тань эрч хүч өгнө.
1955 оны модон хонь жилтэн
-Эр. Төмөрт суусан. Цагаан өнгө ээлгүй.
Намсрай тахиулж Гурван гүрэм, Дашзэвэг,
Г аншиг уншуул.

Хэн болохыг гэр бүл, удирдлагууддаа харуулах хэрэгтэй
Ө.Энхтүвшин: 2013 он нохойнуудаас их эрч хүч, ухаалаг байхыг шаардаж байна. Ажил дээр, гэрт чинь ч өөрөөс чинь маш их итгэл найдвар, хэцүү зүйл шаардах ч нохойнууд тэр бүрийг биелүүлж чадахгүй. Өнгөрсөн онд нохойнууд амьдралдаа их амжилт олсон шүү дээ. Тэгэхээр ирэх усан могой жил нохойнуудын хувьд ихээхэн шалгуур болно. Жилийн туршид өөрийгөө хэн болохыг гэр орныхон болон дарга удирдлагууддаа харуулах хэрэгтэй ч хаана ч гэсэн өөрийнхөө л байранд байх болно.
1958 оны шороон нохой жилтэн
-Эр. Хийд суусан. Намсрай, Говийн Лха тахиулж Юм судар, Жанаг гаг дог, Цэвэгмэдийн чого, Лүмбумгарав уншуул. Сүлд дуудуул.

Сайхан сэтгэлийг тань муу хүмүүс өөртөө ашиглаж болзошгүй
Ц.Элбэгдорж: Ажил төрөл, хувийн амьдралдаа оны эхээр онцгой идэвхтэй байж чадвал сүүлийн хагастаа тайван, таатай байж чадна. Таны сайхан сэтгэлийг муу хүмүүс өөртөө ашиглаж болзошгүй учир таны ажил хэрэгт таагүй нөлөө үзүүлэхээр тийм хүмүүст ийм боломж бүү олго. Ерөнхийдөө бол могой чинь туулайтай тийм ч таатай биш. 2013 оны эзэн хар усан могой болохоор зорилгодоо хүрэхийн төлөө тайван зүтгэ. Оны сүүлчээр таны амьдралын бүхий л хүрээнд сайн сайхан ирнэ.
1963 оны усан туулай жилтэн
-Эр. Төмөр суудалтай. Цагаан өнгө ээлгүй. Цэнд, Сандуй, Доржнамжом, Чогжү мүнсэл, Дашзэвэг, Шэйрав нинбо уншуул. Хийморийн дарцаг хийсгэ. Хийморийн сан олон уншуул.

Энэ жил эрсдэлтэй алхам хийх хэрэггүй
Б.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн онд эхлүүлсэн ажлаа хэвийн үргэлжлүүлэх жил. Могой, луу хоёр хэзээнээсээ нэгэн төрөл болохоор могой лууг өөрийн найдвартай туслахаараа сонгож авдаг. Луунууд энэ жил эрсдэлтэй алхам хийх хэрэггүй, хүсээд байгаа амжилтыг чинь авчрахгүй. Ерөнхийдөө луунууд энэ жилд урьдын адил баяр хөөр, сайн сайхнаар халгиж, олон сайхан арга хэмжээнд оролцоно. Луу шүүмжлэл хүлээн авах дургүй, хэрцгий гэж болмоор, тогтворгүй зан араншинтай. Луу энэ онд могойн ухаан гаргаж чадвал бусад хүмүүстэй ойлголцож эргэн тойрныхоо хүрээлэлд орж чадна. Олонхи луу энэ жил зөвхөн өөрийнхөө төдийгүй  ойр тойрныхоо хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлэх чухал, нааштай шийдвэр гаргахад оролцох болно.
1964 оны модон луу жилтэн
-Эр. Шороонд суусан. Шар өнгө ээлгүй. Далха тахиулж Гурван гүрэм, Норжмаагийн тогтоол, Дашзэвэг, Лүмбумгарав уншуулж Сан тавиул.

Осолтой тоглоомоор оролдвол сүйрэл дагуулж мэднэ
О.Цолмон: Тахиануудын хувьд тийм ч тайван биш, анхаарал шаардах жил. Тэд жилийн турш сайн сайхныг олох гэж ихээхэн бухимдалтай байх нь. Жилийн туршид зөвхөн ажилдаа анхаарч, хамт олныхоо дунд нэр хүндтэй байгаад байвал хөдөлмөрөө үнэлүүлнэ. Маргаан, осолтой тоглоомоор оролдвол магадгүй сүйрэл дагуулж ч мэднэ. Энэ онд хайр сэтгэлтэйгээ учирвал юмыг яаж мэдэх вэ, нэг их удаан үргэлжлэхгүй байж мэдэх юм.
1957 оны гал тахиа жилтэн
-Эм. Усанд суусан. Хар өнгө ээлгүй. Түй өргөж, Алтангэрэлийн даллага авахуул. Жанаг гаг дог, Доржнамжом, Чогжү мүнсэл, Ганшиг, Хийморийн сан, Жадамба уншуул.

С.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нийтлэлийн архив