Инээдэг тахиа
2013 оны 3 сарын 1
Инээдэг тахиа
Орчин үед хүн бүхэн завгүй байх бөгөөд нийгмийн олон төрлийн стресс, ажлын ядаргаанаас үүдэн гудамжинд таарах хүмүүс хөмсөг зангидаастай, яарсан алхаагаар салхи татуулан өнгөрдөг. Өсвөр насны сурагч охидыг эс тооцвол бусад нь инээмсэглэлийг мартчихсан юм уу гэлтэй. Гэвч амралтын өдрөөр хошин урлагийн үзвэр үйлчилгээ хөл тавих зайгүй байгааг харахаар арай ч үгүй бололтой. Хүн хэдийгээр нийгмийн бүтээгдэхүүн мөн боловч цаг үргэлж уурлаж, яарч сандран, сэтгэл зовиноостой байвал эрүүл мэндэд хор уршигтай. Тиймээс инээвэл залуужина гэсэн үг гарсан биз ээ. Гадаа гудамжинд галзуу хүн шиг инээж хөхөрдөггүй юмаа гэхэд хүн бүрийн царай цаанаа нэг л гунигтай бодол тээсэн байгаа нь уншигдах нь олонтаа таарах болж. Урин хавар цаг ирж байгаатай холбогдуулан хүн бүрийн царайнд инээмсэглэл төрөөсэй гэдэг үүднээс инээдэг тахианы бичлэгийг танд хүргэж байна.

Ч.ГАНАА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ