Н.Удвал: Би Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх асуудлыг мэдэхгүй
2013 оны 3 сарын 5
Н.Удвал: Би Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх асуудлыг мэдэхгүй
МАХН-ын дарга Н.Энхбаярыг ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хорих ангиас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлсэн билээ. Харин өчигдрийн байдлаар тэрбээр бүх уулзалтаа цуцалсан аж. Учир нь намын хүмүүс уулзахаар цаг авсан байсан боловч биеийн байдал нь муудсан, сайн яриж чадахгүй байснаар хойшлуулсан байна. Түүний дээд, доод даралт нь ойртсон харвахад бэлэн байгаа гэсэн мэдээллийг МАХН-аас тодруулахад өгсөн юм. Нөгөөтэйгүүр, МАХН-ын дарга Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх шаардлага гэсэн мэдээлэл бий. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас тодрууллаа.

-Н.Энхбаярыг гадаадад эмчлүүлэх шаардлагатэй гэсэн зүйл яригдаж байгаа. Тэгэхээр яамны зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Эрүүл мэндийн яам энэ асуудалд оролцохгүй. Надад энэ талаар одоогоор мэдээлэл алга байна. Ямар ч байсан бие нь задарчихаад өвдөж, босоход их дургүй байна гэсэн мэдээллийг эмч нь хэлсэн. Юунаас болж байгааг тогтоох, энд ирээд тэгсэн үү гэдгийг мэдэх хэрэгтэй гэж хэлсэн. Манай эмч нар ажиллаж байгаа болохоор учрыг нь олох байх.
-Хэрвээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэвэл ял эдэлж байгаа хүнийг явуулах боломж байгаа юу?
-Би мэдэхгүй байна. Манай эмч нар үзэж байгаад шийднэ. Түүнээс биш сайд шийдэхгүй шүү дээ.

С.БАЯСГАЛАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ