Уго Чавес таалал төгслөө
2013 оны 3 сарын 6
Уго Чавес таалал төгслөө
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өвчний улмаас 58 насандаа таалал төгсөв. Энэ талаар тус улсын дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ.
Боливарын хувьсгалын удирдагчийг эмчлэгч эмч нар түүнд “шинэ хүнд халдвар “ болон “Амьсгалын замын эрхтэй системийн хүндэрлтэй” гэсэн онош тавиад байсан. Түүнийг хоёр долоо хоногийн өмнө Кубаас эх оронд нь авчирсан юм. Сүүлийн жил хагасын хугацаанд түүнд хорт хавдарын дөрөв дэх мэс заслыг өнгөрсөн 12-р сард хийсэн. Чавес нь мэс засал хийлгэснээсээ хойш телевизийн нэвтрүүлгээр нэг ч удаа гараагүй юм. Эрх баригчид Гаваны нэгэн эмнэлгийн өрөөнд тэр хоёр охидынхоо хамт авахуулсан гэрэл зургийг л тараасан байна.

П.ТӨР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ