Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлалаа
2013 оны 3 сарын 6
Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлалаа
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нас барсан учир тус улсад долоо хоногийн гашуудал зарласан тухай Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хауа мэдэгдлээ.
Мягмар гарагийн орой Уго Чавесийг нас барсан тухай Венесуэлийн Дэд Ерөнхийлөгч Николас Мадуро хэлсэн юм. Хоёр жил орчим хүнд өвчнөө эмчлүүлж байсан ч Ерөнхийлөгчийг нас барсан гэж тэрбээр нулимс унагасан байна. “Засгийн газар, арми ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаална” гэж Николас Мадуро онцолсон аж. Уго Чавес агсныг баасан гарагт оршуулах юм. Венесуэлийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Диосдадо Кабелло түр Засгийн газрыг толгойлох юм байна.

О.СУГАР
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ